НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭНД ХИМИЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Химийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэглэгдэхүүн, химийн бодис урвалжтай бие даан харьцаж ажиллах чадвартай, тэдгээрийг шинээр ашиглах талаар судалгаа мэдээлэл хайж хэрэгжүүлэх мэдэгдэхүүнтэй
  • Лабораторийн болон албаны бичиг баримт боловсруулах чадвартай
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сонирхолтой
  • Зөв харилцаа хандлага, ёс зүйг эрхэмлэдэг
  • Багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалт сайтай
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет 1%
  • Сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар 
  • Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээ, лицензийн хуулбар 
  • Нийгмийн даатгалын лавлагаа төлсөн бүх жилүүдээр (E-MONGOLIA)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээн авах :

2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл АШУҮИС-ийн Төв байрны 2 давхарт Захиргаа, хүний нөөцийн газрын /222 тоот/ өрөөнд цаасан хэлбэрээр авчирч өгнө үү.