“ЯС БУЛЧИНГИЙН ЭРҮҮЛ МЭНД-2025” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Эрдмийн сургууль, Ясны сийрэгжилтийн олон улсын сан, Монголын яс булчин үе судлалын “Наран” нийгэмлэг, Ази Номхон далайн ясны сийрэгжилтийн нийгэмлэг, Европын яс, үе булчин судлалын нийгэмлэг хамтран Монгол улсад анх удаа “Яс булчингийн эрүүл мэнд-2025” олон улсын хурлыг 2025.09.12-нд амжилттай зохион байгуулж хуралд 250 гаруй эрдэмтэн, судлаач, олон улсын 4 профессор, эмч, оюутнууд оролцлоо.

Тус хуралд яс булчингийн хамгийн сүүлийн үеийн судалгаа оношилгоо, эмчилгээний талаарх эрдэм шинжилгээний ажлуудыг хэлэлцлээ. Хурлын тэргүүн байрийг АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн багш АУ-ны магистр С.Ваанчигсүрэн “Инноваци шингэсэн Остео кальци-5 бэлдмэлийн үйлдлийг дотуур бэхэлгээ хийх хагалгаанд орсон үйлчлүүлэгчдийн ясны бороололтонд судалсан үр дүн”, дэд байр ГГСҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн эмч О.Амгаланхүү “Шагайн тахилзуурын гадна хажуугын холбоосыг дурангийн ба нээлттэй мэс заслын аргаар сэргээсэн үр дүн”, гутгаар байр УНТЭ-ийн дотоод шүүрлийн тасгийн эмч АУ-ны магистр Б.Золбоо “Чихрийн шижингээр оношлогдсон иргэдийн ясны сийрэгжилтийн талаарх мэдлэгийг үнэлсэн нь”, дөрөвдүгээр байр ӨМАУС-ийн Монгол анагаах ухааны сургуулийн багш Ли Чань Шен “Монголын анагаах ухааны хаван бууруулах Жиүвэйсан эмийг тулайн артритын эмчилгээнд хэрэглэсэн клиникийн ажиглалт”