ЯПОН УЛСЫН ШИГА АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Манай их сургууль, Япон улсын Шига анагаах ухааны их сургуультай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ жил тус их сургуулийн 3-р дамжааны оюутан Тадоши Сато, Рин Ито нар хоёр долоо хоногийн хугацаанд АШУҮИС-д оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шига анагаах ухааны их сургуулийн оюутнуудыг Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан хүлээн авч уулзан оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх саналыг сонсож, цаашдын сурлагад нь өндөр амжилт хүслээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2026 оны 01 сард манай их сургуулийн оюутнууд Япон улсын Шига анагаах ухааны их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах юм.

Тус хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан АШУҮИС-ийн Гадаад харилцааны газар, Хангамж үйлчилгээний газар, Анагаах ухааны сургууль, Өрхийн анагаах ухааны тэнхимийн Профессор Д.Мягмарцэрэн болон хамт олонд ажлын амжилт хүсье.