АШУҮИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд “Оюутан солилцооны хөтөлбөр” хэрэгжиж, Япон улсын Токушима Их Сургуулийн III, IV, V дамжааны 3 оюутан хамрагдлаа
Тус оюутнуудын хамт Токушима их сургуулийн Олон Нийтийн Харилцаа хариуцсан Проректор Фумие Мурасава, Анагаах Ухааны Сургуулийн захирал Профессор Ичиро Хашимото, Профессор Коичи Цүнэяма нар 2025 оны 08 сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд АШУҮИС-д зочилж, Монгол-Японы эмнэлэг, Анагаах Ухааны Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эрдэм Шинжилгээ, Гадаад Харилцаа хариуцсан Проректор Ц.Билэгтсайхан Токушима Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзаж, хоёр их сургуулийн хамтын ажилллагааны талаар профессоруудтай хэлэлцэн, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.
Түүнчлэн оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд хоёр их сургуулийн профессор болон оюутнуудын оролцсон Мини-Симпосиумыг зохион байгууллаа. Профессоруудын симпосиумд Токушима их сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн захирал Профессор Ичиро Хашимото, Профессор Коичи Цүнэяма, АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг Судлал, Шүүх Эмнэлгийн Тэнхимийн эрхлэгч Профессор Э.Баярмаа, Дэд Профессор Л.Саямаа, АУС-ийн Мэс Заслын Тэнхимийн эрхлэгч Б.Баатарсүрэн, Эмнэлзүйн Лабораторийн Тэнхимийн эрхлэгч О.Зэсэмдорж, Арьс Судлалын Тэнхимийн багш Н.Болор нар оролцож, АУС-ийн захирал Я.Энхтөр нээж, үг хэллээ.
Оюутнуудын симпосиумд Токушима их сургуулийн АУС-ийн V дамжааны оюутан Мэй Яамамото, IV дамжааны оюутан Юуяа Ишида, III дамжааны оюутан Нанако Мацүда, АШУҮИС-ийн АУС-ийн V дамжааны оюутан Ц.Маралгоо, III дамжааны оюутан У.Сарнай, БАС-ийн IV дамжааны оюутан С.Түвшинбат нар амжилттай оролцож, Токушима их сургуулийн Олон Нийтийн Харилцаа хариуцсан Проректор Фумие Мурасава, АШУҮИС-ийн Төгсөлтийн Өмнөх Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын дарга С.Хандмаа нар нээн, үг хэллээ.
Токушима их сургуулийн төлөөлөгчид Чингис Хааны музей, Монгол орны тал нутгаар аялж, нүүдэлчин соёл, Монгол уламжлалтай танилцлаа.









