АШУҮИС нь Япон улсын Каназава их сургуультай хамтран “MNUMS–KU Joint Symposium” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн хурал 2025 оны 9 сарын 4-ний өдрийн 09:00-13:00 цагт
Чингис Хаан Үндэсний Музейн “Их танхим”-д зохион байгуулагдана. Хурлаар Орчны эрүүл мэнд, Чихрийн шижин, Арьс судлал, Мэдрэлийн мэс заслын чиглэлээр Монгол, Япон улсын эрдэмтэд судалгааны үр дүн, эмнэлзүйн туршлагаас танилцуулж, хэлэлцүүлэг хийнэ.
Та бүхнийг хуралд идэвхитэй оролцохыг урьж байна /Төлбөргүй/.
Хурлын хөтөлбөр, бүртгүүлэх линкийг хавсаргав.
Хурлын бүртгэл 2025 оны 09 сарын 02-ний өдрийн 18.00 цагт хаагдана.



