АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬД ХИЧЭЭЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

  • НЭМС-ийн багш нарын сургалт, судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад туслах
  • Сургуулийн бичиг хэргийг албан хэрэг хөтлөлтийн заавар, журмын дагуу эмх цэгцтэй, цэвэр нямбай хөтлөх, хадгалалт хамгаалалтыг хангах
  • Хичээлийн анги танхимуудын бүрэн бүтэн байдлыг хангаж хичээллэх орчинг бүрдүүлэн ажиллах

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Боловсрол: Бакалавраас доошгүй зэрэгтэй /НЭМ-ийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно/
  • Компьютерын техник хангамж, интернэтийн орчныг ашиглах ерөнхий мэдлэг сайтай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах төлөвлөгөөтэй

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт 2%
  • 4*6 хэмжээтэй цээж зураг 2%
  • Сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар нотариатаар баталгаажуулсан
  • Нийгмийн даатгалын лавлагаа /E-Mongolia/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өргөдөл

Материал хүлээн авах газар, хугацаа

2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл АШУҮИС-ийн Төв байрны 2 давхарт Захиргаа, хүний нөөцийн газрын /222 тоот/ өрөөнд хүлээн авна.