БНАЛАУ-ЫН ЭЛЧИН САЙД ХОНГ КЕО СОУКСАВАТ АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА

АШУҮИС-ийн ректор Б. Дамдиндорж БНАЛАУ-ын Элчин сайд Хонг Кео Соуксаватыг хүлээн авч уулзлаа.

Энэ жил Монгол Улс БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосны 62 жилийн ой тохиож байна.

Одоогоор БНАЛАУ-аас 32 оюутан АШУҮИС-д “Хүний их эмч” хөтөлбөрөөр суралцаж байна. Уулзалтын үеэр тэдгээр оюутнуудын Монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, гадаад оюутнуудад чиглэсэн “Оюутан хөгжлийн хөтөлбөр” болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Мөн хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.