АШУҮИС, ОЙТА ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРТ ДОКТОРАНТ ЭЛСҮҮЛНЭ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль ба Японы Ойта Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Докторын хамтарсан хөтөлбөрт АШУҮИС-ийн үндсэн багш, эмч нар хамрагдах боломжтой боллоо.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Монгол, Японы их сургуулийн профессоруудын удирдлага дор орчин үеийн технологи, техник хэрэгсэл бүхий лабораторид судалгаа хийн хөндлөнгийн үнэлгээ бүхий эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд судалгааны үр дүнгээр өгүүлэл нийтлүүлэн АШУҮИС болон Ойта Их Сургуульд доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална.

АШУҮИС-ийн багш, эмч нар материалаа 2025 оны 8 дугаар сарын 29-өдрийн 17:00 цагаас өмнө Эрдмийн сургуулийн graduate@mnums.edu.mn цахим шууданруу 1 PDF File болгон илгээнэ үү.