АШУҮИС-ИЙН ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВД ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Тавигдах ерөнхий шаардлага:

  1. Анагаахын шинжлэх ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн /доктор зэрэгтэй бол давуу тал болно/
  2. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  3. Шинийг санаачлах хүсэл эрмэлзэлтэй, идэвх санаачилагатай
  4. Хувийн зохион байгуулалт сайн, удирдан чиглүүлэх ур чадвартай
  5. Хариуцлагатай, нягт нямбай харилцаа хандлага сайн
  6. Тогтвор суурьшилтай ажиллах
  7. Компьютерын өргөн хэрэглээний программ болон сургалтын системийн мэдлэг, чадвартай
  8. Албан бичиг хөтлөх, боловсруулах чадвартай
  9. Багаар ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет 1%
  • Мэргэжлийн дипломын хуулбар
  • Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээ
  • Нийгмийн даатгалын лавлагаа төлсөн бүх жилүүдээр (E-MONGOLIA)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээн авах :

2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл АШУҮИС-ийн Төв байрны 2 давхарт Захиргаа, хүний нөөцийн газрын /222 тоот/ өрөөнд цаасан хэлбэрээр болон administration@mnums.edu.mn мэйл хаягт цахимаар явуулна уу.

Холбогдох утас: 99190348, 99100760