АШУҮИС-ИЙН АУС “ХҮНИЙ ИХ ЭМЧИЙН ЦОГЦ ЧАДАМЖ БА СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН УЯЛДААГ ХАНГАХ” СЭДЭВТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Анагаахын Ухааны Сургуулиас 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “Хүний их эмч” мэргэжилтний цогц чадамж ба сургалтын хөтөлбөрийн уялдааг хангах зорилгоор семинарыг амжилттай зохион байгууллаа.

Семинарын зорилго нь “Хүний их эмч” мэргэжлээр бэлтгэгдэж буй төгсөгчдөд шаардагдах цогц чадамжийн одоогийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шинэчлэгдсэн нийтлэг шаардлагын загвар (БШУ-ны сайдын А/147 тоот тушаал)–тай уялдуулан боловсронгуй болгоход чиглэсэн юм.

Семинарын үеэр “Хүний их эмч” мэргэжлийн одоо мөрдөж буй цогц чадамж-ийг шинжлэн, шинэчлэл хийх шаардлагыг тодорхойлж, цогц чадамжийг тэнхим тус бүр хэрхэн шинэчлэн боловсруулах, сургалтын хөтөлбөрт хэрхэн уялдуулах талаар арга зүйн зөвлөмж гарган, БШУЯ-ны сайдын А/147 тоот тушаалын загвар бүтэцтэй уялдуулах, “Хүний их эмч” хөтөлбөрийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ хийн нээлттэй хэлэлцүүлэг өрнөлөө.

Семинарыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан АУС-ийн захиргаа, хөтөлбөрийн дэд хороо, тэнхимийн эрхлэгчид болон багш нартаа гүн талархал илэрхийлье.