Австралийн Мельбурны их сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн Dr.Amanda Baric болон төлөөлөгчдийг АШУҮИС-ийн ректор, профессор Б.Дамдиндорж, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Био-Анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар, АУС-ийн захирал, профессор Я.Энхтөр, АУС-ийн ЯТМСТ-ийн эрхлэгч, профессор Л.Ганболд болон албаны төлөөлөл 2025 оны 06 дугаар 06-ны өдөр хүлээн авч, албан уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар хоёр сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цаашид хийгдэх үйл ажиллагаа, “Багш солилцоо”, “Багшийн заах аргазүйн сургалт”, “Оюутан солилцоо”, “Боловсрол судлалын судалгаа”-чиглэрээ хэрхэн хамтрах талаар санал солилцоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Австралийн Мельбурны их сургууль, Анагаах ухааны сургуультай хамтран “Ур чадварт суурилсан АУ-ны боловсрол судлалын” сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Dr. Amanda Baric зэрэг Мельбурны их сургуулийн 8 багш удирдан, АУС-ийн 32 багш оролцож, эмнэлзүйн дуураймал орчинд оюутанд ур чадвар эзэмшүүлэх онол, арга зүйд суралцав. Сургалтын үр дүнд эмнэлзүйн ур чадварын төвийн үйл ажиллагаа төгөлдөржин, сургалтын чанар сайжрах юм.















