АШУҮИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хуралдаан 2025 оны зургаадугаар сарын зургааны өдөр зохион байгуулагдлаа. Эрдмийн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар, анагаах ухааны доктор, профессор Ж.Сарантуяагийн удирдаж, Боловсролын Яамны Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “КОВИД-19” (SARS-COV 2)-ийн халдварын дараах эмнэлзүйн онцлог”, анагаах ухааны доктор, профессор Б.Цацралт-Одын удирдаж, Боловсролын Яамны Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Гепатитын халдварын эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг харьцуулан судлах нь” сэдэвт суурь судалгааны төслийн тайлангууд болон анагаах ухааны доктор, профессор Э.Баярмаагийн удирдаж, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол хүмүүсийн дунд тохиолдож буй бамбай булчирхайн зангилаат эмгэгийн нарийн зүүний хатгалтын ялган оношилгооны асуудалд” сэдэвт суурь судалгааны төслийн тайлангуудыг амжилттай хэлэлцэн эцсийн тайланг хүлээлгэн өгөхийг төслийн удирдагч нарт үүрэг болголоо.