АШУҮИС-ИЙН НҮҮР АМ СУДЛАЛЫН ТӨВ ЭМНЭЛЭГТ “ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР” ШАЛГАРУУЛЖ АВНА

Тавигдах ерөнхий шаардлага: 

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй
  • Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет 1%
  • Сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар 
  • Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээ, лицензийн хуулбар 
  • Нийгмийн даатгалын лавлагаа төлсөн бүх жилүүдээр (E-MONGOLIA)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээн авах :

2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл АШУҮИС-ийн Төв байрны 2 давхарт Захиргаа, хүний нөөцийн газрын /222 тоот/ өрөөнд цаасан хэлбэрээр авчирч өгнө үү.

Холбогдох утас: 89032611, 91090609