Тавигдах шаардлага
- Нийгмийн эрүүл мэндийн судлаач, эрүүл ахуйч, хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Эрүүл ахуйн хэмжилтийн арга зүй эзэмшсэн, эрүүл ахуйн дүгнэлт өгөх чадвартай
- Орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуйн үнэлгээ хийх ажлаар тогтмол явах боломжтой.
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ хийж байсан туршлагатай.
- Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан
- Судалгааны төсөлд ажиллаж байсан туршлагатай
- Цаашид хөдөлмөрийн эрүүл ахуй болон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллах сонирхолтой.
- Компьютерын хэрэглээний программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай.
- Статистикийн зохих түвшний мэдлэгтэй ба программ дээр ажиллах чадвартай бол давуу тал болно. /R, STATA, SPSS/
- Англи хэлний зохих мэдлэгтэй.
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт 2 хувь
- 4*6 хэмжээтэй цээж зураг 2 хувь
- Их сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ хийж байсан бол нотлох баримт.
- Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээ, лицензийн хуулбар
- Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа бүх жилүүдээр (E-Mongolia)
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia)
Материалыг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цаг хүртэл ажлын цагаар АШУҮИС-ийн Төв байр, 222 тоот өрөөнд хүлээн авна.