АШУҮИС-ИЙН МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ТӨВ ЭМНЭЛЭГТ ЛАБОРАТОРИЙН ЭМЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол эзэмшсэн
  • Лабораторийн нарийн мэргэжлийн резидент хийсэн
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программ, интернэт орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
  • Эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

1. Төрийн албан хаагчийн анкет 2%

2. Их сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар

3. Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээ, лицензийн хуулбар

4. Нийгмийн даатгалын лавлагааг төлсөн бүх жилүүдээр (E-MONGOLIA)

5. Иргэний үнэмлэхийн хуулбар

6. Ажилд орохыг хүссэн өргөдөл

Хүлээн авах: Материалыг 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл АШУҮИС-ийн Төв байр, 222 тоот өрөөнд Захиргаа хүний нөөцийн газарт цаасан хэлбэрээр, эсвэл /administration@mnums.edu.mn/ хаяг руу илгээнэ үү.

Утас:86886353, 88035044, 99493441