АШУҮИС-ийн Ахисан Түвшний Сургуулийн Төгсөлтийн дараах сургалтын төвийн 2026–2027 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН (РЕЗИДЕНСИЙН) сургалтад дараах мэргэшлийн чиглэлээр элсэлт авна. (Элсэлтийн шалгалтын өрөөний хуваарийг бүртгэл дууссаны дараа веб хуудсаар мэдэгдэнэ)
Уг бүртгэл нь хүний их эмч, уламжлалтын их эмч, шүдний их эмчийн ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН буюу РЕЗИДЕНСИЙН сургалтын бүртгэл болно. Мэргэжил дээшлүүлэх болон Төрөлжсөн мэргэшлийн сургалтын бүртгэл 08 сарын 25-нд нээгдэнэ.
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:
1. Бүртгүүлэхдээ https://admission.mnums.edu.mn/ сайтаар хандаж Төгсөлтийн дараах хэсэгт дарж бүртгүүлнэ.
2. Бүртгэл: 2026.09.10 өдрийн 15:30 цагт хаагдана.
3. Бүртгэлийн хураамж 50,000 төг (Бүртгүүлэхдээ системээр дамжуулан QR-р төлөх)
4. Бүртгүүлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (лиценз)-ийн мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ. Хэрэв лицензийн хугацаа дууссан, эрх аваагүй бол бүртгүүлэх боломжгүй.
5. Бүртгүүлэгчийн мэргэжил хүний их эмч, шүдний их эмч, уламжлалтын их эмч эсэх мэдээллийг бүртгэлийн систем автоматаар ХУР системээс татаж бүртгэнэ (хэрэв гадаадад төгсөн, дипломын мэдээллээ ХУР систем бүртгүүлээгүй эсвэл ХУР системд дипломын мэдээлэл ороогүй бол дипломыг баталгаат орчуулгын хамт .pdf файл болгож системд оруулах шаардлагатай).
6. Бүртгэл үүсгэсний дараа https://admission.mnums.edu.mn/ системийн баруун дээд хэсэгт байрлах НЭВТРЭХ товч дээр дарж нэвтэрнэ. (Нэвтрэх нэр: бүртгүүлсэн мэйл хаяг, Нууц үг: Таны регистрийн дугаарын 8 оронтой тоо байна). Хэрэв бүртгэлийн хураамж төлөөгүй бол дээрх зааврын дагуу системд нэвтэрч орсны дараа дахин QR код үүсгэж хураамжаа төлнө.
7. Мэргэшлийн чиглэлээ зөв сонгож бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгүүлсний дараа мэргэшлийн чиглэл солих, мэдээлэл өөрчлөх боломжгүй болно.
8. Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй нэгдсэн байдлаар нэг өдөр буюу 2026 оны 09 сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
9. ЭМХТ болон АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт нэг өдөр, ижил цагт зэрэг эхлэх тул та бүртгүүлэх байгууллагыг анхааралтай сонгож давхар бүртгүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доор веб сайтаас авна уу.



