АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 85 ЖИЛ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ” ОЛОН УЛСЫН V ХУРАЛ БОЛНО

Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийг дэмжих, эмнэлгийн менежментийн олон улсын шилдэг туршлагаас суралцах, эрүүл мэндийн удирдлага, санхүүжилт, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлыг хэлэлцэх зорилгоор “Эмнэлгийн менежмент” олон улсын V хурлыг зохион байгуулагдана.

ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Салбар хуралдаан 1: Эмнэлгийн менежмент

– Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх бодлого

– Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт

– Эмнэлгийн санхүүжилт

– Хүний нөөцийн сургалт, хөгжил

Салбар хуралдаан 2: Эмнэлзүйн судалгаа

– Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

– Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэл

– Эмнэлэгт суурилсан судалгаа, инновацын дэвшил

– Хиймэл оюун ухааны хэрэглээ

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

● АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар

● АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрүүл мэндийн бодлогын тэнхим

● АШҮИУС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн бодлого, менежментийн судалгааны төв

● АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэг

ХУГАЦАА

2026 оны 10 дугаар сарын 23

БАЙРШИЛ

Galleria Ulaanbaatar, Ulaanbaatar, Mongolia

– Салбар хуралдаан 1 (Grand Ballroom)

– Салбар хуралдаан 2 (Sky Ballroom)

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ ХҮЛЭЭН АВАХ

Илтгэлийн хураангуйг дараах цахим шуудангийн хаягаар илгээнэ үү: dhp@mnums.edu.mn