АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЯПОН УЛСЫН ГҮНМА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦОО–2026 ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАДЛАГА АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургууль гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд “Оюутан солилцоо–2026” хөтөлбөрийг Япон Улсын Гүнма Их Сургуультай хамтран амжилттай хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Хөдөлмөр заслын хөтөлбөрийн 2-р дамжааны оюутнууд 2026 оны 6 дугаар сарын 19–26-ны өдрүүдэд Япон Улсын Гүнма Их Сургуульд “Эрт үеийн танилцах дадлага”-д хамрагдав.

Дадлагыг Бие бялдар судлалын тэнхимийн хөдөлмөр заслын багш Г.Тунгалаг удирдан зохион байгуулж, оюутнууд хөдөлмөр заслын болон сэргээн засах тусламж үйлчилгээний тогтолцоо, эмчилгээний орчин, мэргэжлийн үйл ажиллагаатай танилцан онолын мэдлэгээ практиктай уялдуулан хөгжүүллээ.

Дадлагын хугацаанд оюутнууд дараах эрүүл мэндийн байгууллагуудад ажиллав.

Гүнма Их Сургуулийн эмнэлгийн Сэтгэцийн эмчилгээний тасаг

Нумата Мэдрэл, Зүрх судасны эмнэлэг

Фүжи Тачибана ахмад настны өдөр өнжүүлэх төв

Кибо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвүүдэд д

Хөдөлмөр заслын эмчилгээний үндэс

Ахмад настны симуляцийн дадлага

Тархины харвалттай үйлчлүүлэгчид тэргэнцэр, таяг, алхуулагч хэрэглэх аргачлал болон тусламж үзүүлэх дадлага

Хүүхдийн хэл, залгиурын эмгэгийн үнэлгээ, эмчилгээний арга

fNIRS (Functional Near-Infrared Spectroscopy) буюу ойрын хэт улаан туяаны спектроскопийн аргаар тархины үйл ажиллагааг хэмжих төхөөрөмжийн хэрэглээ, туршилт хичээл, практик сургалтад хамрагдлаа.

Энэхүү дадлага нь оюутнуудад Япон Улсын хөдөлмөр заслын боловсрол, сэргээн засах тусламж үйлчилгээний тогтолцоотой танилцах, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, олон улсын туршлагаас суралцах боломжийг олголоо.

Цаашлаад олон улсын түвшинд мэргэжлийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ирээдүйн карьерын хөгжилдөө чухал алхам болсон ач холбогдолтой хөтөлбөр боллоо.

Оюутнууддаа цаашдын сурлага, мэргэжлийн хөгжилд нь өндөр амжилт хүсье.