ЙОНСЕЙ ИХ СУРГУУЛИЙН “SEVERANCE INTERNATIONAL FELLOWSHIP 2026” ХӨТӨЛБӨРТ ЭМЧ, БАГШ НАР СУРАЛЦАХААР БОЛЛОО

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) болон БНСУ-ын Йонсей их сургуулийн Эрүүл мэндийн систем (Yonsei University Health System) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Severance International Fellowship 2026” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү хөтөлбөр нь АШУҮИС-ийн багш, эмч нарын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын дэвшилтэт эмнэлгийн туршлагад суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

2 үе шаттай явагдсан сонгон шалгаруулалтын үр дүнд дараах эмч, багш нар тэнцсэнээр БНСУ-д 6 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэн суралцах эрхтэй боллоо.

• С.Тамир – АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн мэс заслын эмч, Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн багш

• Э.Эрдэнэпүрэв – АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Дүрс оношлогооны тасгийн эмч

• Б.Цэрэн-Очир – АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч

• Б.Дэмбэрэл – АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч

АШУҮИС-ийн удирдлага, хамт олны өмнөөс эмч, багш нартаа амжилт хүсье. Энэхүү сургалт нь хувь хүний мэргэжлийн өсөлтөөс гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.