Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хуралдаан 2026 оны зургаадугаар сарын арван найманы өдөр хуралдлаа. Эрдмийн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар, анагаах ухааны доктор, дэд профессор Т.Баясгалангийн удирдаж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Шинжлэх ухаан технологи дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол хүний инсулинд дөжрөлийн маркерийг эмнэлзүйн хялбаршуулсан аргаар тодорхойлох нь” сэдэвт Шинжлэх ухаан технологийн төслийн тайлан, анагаах ухааны доктор, профессор Я.Энхтөрийн удирдаж, Эдийн Засаг Хөгжлийн Яамны Үндэсний Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Мөөгөнцөрийн үүсгэгчийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, оношлогооны шинэ дэвшилтэт аргуудыг ялган дүйх” сэдэвт Суурь судалгааны төслийн тайлангуудыг амжилттай хэлэлцэн эцсийн тайланг хүлээлгэн өгөхийг төслийн удирдагч нарт үүрэг болголоо.












