Монгол улсад эх барих, эмэгтэйчүүд судлалын салбарын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимээс резидент эмч нарын дунд “Эмнэлзүйн ур чадварын олимпиад”-ыг зохион байгуулж байна.
Энэхүү олимпиад нь залуу эмч нарын онолын мэдлэг, эмнэлзүйн сэтгэхүй, шийдвэр гаргалт, гардан үйлдлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, багаар ажиллах чадамжийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой юм.
Олимпиадын онцлог:
Олон улсын жишигт нийцсэн онолын сорил
Симуляцид суурилсан эмнэлзүйн ур чадварын үнэлгээ Багаар ажиллах болон манлайллын ур чадварын үнэлгээ
Ахмад, дунд, залуу үеийн эмч нарын залгамж холбоог бэхжүүлэх үйл ажиллагаа болох юм.
Зохион байгуулагдах газар: Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төв


