Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастелийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн ректор Б.Дамдиндорж болон их сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр АШУҮИС болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж хэлэлцэн, цаашид хамтран ажиллах боломж, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох талаар харилцан санал солилцлоо.





