АШУҮИС “ULAANBAATAR EDU EXPO 2026”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль “Ulaanbaatar Edu Expo 2026” боловсролын нэгдсэн үзэсгэлэнд оролцож, сургалтын хөтөлбөрүүд болон мэргэжлийн чиглэлүүдээ олон нийтэд танилцуулж байна.

Экспогийн эхний өдөр АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд бакалаврын сургалтын хөтөлбөрүүд, олон улсын хамтын ажиллагаа, оюутан хөгжлийн орчин, тэтгэлэгт боломжууд болон эрүүл мэндийн салбарын эрэлттэй мэргэжлүүдийг сурагчид, эцэг эхчүүд, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж байна.

Мөн арга хэмжээний үеэр элсэгчдэд зориулсан мэргэжил сонголтын зөвлөгөө, сургалтын орчны мэдээлэл, оюутны хөгжлийн үйл ажиллагаа, практик сургалтын боломжуудыг танилцуулж, сонирхсон иргэдийн асуултад мэргэжлийн багш, зөвлөхүүд хариулт өгч байна.

“Ulaanbaatar Edu Expo 2026” үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд та бүхнийг хүрэлцэн ирж, боловсролын шинэ боломжуудтай танилцан, мэдээлэл авахыг урьж байна 🤗😊💕

#UlaanbaatarEduExpo2026

#MNUMS

#АШУҮИС

#АШУҮИС_Элсэлт2026