Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био-Анагаахын хүрээлэн болон Цинхуа их сургуулийн Мембраны биологийн улсын түлхүүр лаборатори хооронд анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний солилцоо, хамтарсан судалгаа, боловсон хүчин бэлтгэх ажлыг дэмжих зорилгоор урт хугацааны түншлэл тогтоох хамтын ажиллагааны хүрээний гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээний хүрээнд багш, судлаач, оюутан солилцох; технологи, инноваци нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; эмнэлзүйн ур чадварын сургалт хамтран зохион байгуулах; теле-медецин чиглэлээр их сургуулийн харьяа эмнэлгүүдийн хооронд хамтран ажиллахаар тохиролцлоо.







