БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ КОРИНН ПЭРЕРА АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрера болон төлөөллийг АШУҮИС-ийн ректор Б. Дамдиндорж болон холбогдох удирдлага хүлээн авч, албан уулзалт хийлээ.

Манай их сургууль нь Франц улсын элчин сайдын яамны дэмжлэгтэй олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд АШУҮИС-ийн багш, судлаачид Франц улсын их сургуулиудтай хамтран судалгаа, шинжилгээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү уулзалтаар АШУҮИС-ийн төгсөгчид, багш, эмч, судлаачдыг богино, дунд хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдуулах боломжийн тухай; Франц улсын эрүүл мэнд, боловсролын байгууллагуудтай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг Францын элчин сайдын яамаар дамжуулан хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.