Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Зүүн Финландын их сургуулийн хамтын ажиллагаа, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн бодлогын тэнхимээс “Эрүүл мэндийн системийн үр ашгийг сайжруулах нь: Эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээний аргууд” сэдэвт нээлттэй лекцийг зохион байгуулах гэж байна. Лекцийг Зүүн Финландын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор, Япон Улсын Хирошимагийн их сургуулийн зочин профессор, доктор Д.Жавхланбаяр удирдан явуулна.
Энэхүү сургалт нь эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг түгээж, оюутан, судлаачдад урам зориг өгөх, үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой юм.
Зохион байгуулагч: АШУҮИС-ийн, НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхим
Хэзээ: 2026.05.07-ны өдөр 14:00 цагт
Хаана: АШУҮИС-ийн төв байрны 111 тоот танхимд
Сургалтын хэлбэр: Танхим
Сургалтад хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү:



