ЭМ ЗҮЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

Эм зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, хурлаар АШУҮИС-ийн докторантын жинхэнэ хамгаалалтыг хэлэлцэв.

Докторант YI LI NA (ЯЛНА)-н туурвисан “Жирүг-6 уламжлалт жороос лаа эмийн хэлбэр гарган авах судалгаа” сэдэвт судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт амжилттай боллоо.

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

ЭЗУ-ны доктор, профессор Д.Энхжаргал

АУ-ны доктор У.Номин-Эрдэнэ

Эрдэм шинжилгээний ажлын шүүмжлэгч:

ЭЗУ-ны доктор, профессор Д.Даваадагва

АУ-ны доктор, профессор П.Цэдэн

Судалгааны багт баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье!