АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч, багш, оюутнууд Монгол Улсын Эрүүл мэндийн яам-наас 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгооны чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөг”-т идэвхтэй оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрт илрүүлгийн үзлэг хийж, эрүүл мэндийн боловсрол олгон, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх чиглэлээр үр дүнтэй ажиллав.
Түүнчлэн иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах ач холбогдлыг сурталчлан таниулснаараа энэхүү арга хэмжээ онцлог байлаа.














