Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

ИММУНОЛОГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАДАД ШИЛДЭГ 6 ОЮУТАН, 4 БАГ БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Battsetseg D

ИММУНОЛОГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАДАД ШИЛДЭГ 6 ОЮУТАН, 4 БАГ БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Дархлаа судлалын шинжлэх ухаанд дур сонирхолтой, мэдлэг чадвараараа өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг нэгтгэсэн Иммунологийн Улсын VIII олимпиад 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр АШУҮИС-д зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа. Иммунологийн Улсын VIII олимпиадад АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль, Био-Анагаахын Сургууль, Эм зүйн сургууль, Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны сургууль, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын биотехнологи болон биохимийн хөтөлбөрийн оюутнууд, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль болон биотехнологийн чиглэлийн суралцагчид, Этүгэн Их Сургуулийн Био-Анагаахын чиглэлийн оюутнууд, ЭЗШУИС-ийн Эм зүйн чиглэлийн 120 гаруй оюутан, 14 баг өрсөлдөж, иммунологийн шинжлэх ухааны мэдлэг, авьяас чадвараа сорьлоо.

Ганцаарчилсан төрөлд шалгарсан шилдэг оюутнууд

Тэргүүн байр

Мөнхбатын Үүрийнтуяа – МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Биологийн тэнхим, Биотехнологийн хөтөлбөрийн IV түвшний оюутан

Дэд байр

Норовын Тэргэл – МУИС-ийн Биохимийн хөтөлбөрийн III түвшний оюутан

Гутгаар байр

Баярсайханы Нямгэгээ – АШУҮИС-ийн АУС-ийн 327-р хэсгийн оюутан

Тусгай байр

Золбаярын Аззаяа – АШУҮИС-ийн АУС-ийн 305-р хэсгийн оюутан

Төмөрхуягийн Гарамдарь – АШУҮИС-ийн АУС-ийн 314-р хэсгийн оюутан

Дашнямын Пүрэвдулам – АШУҮИС-ийн АУС-ийн 627-р хэсгийн оюутан

Багийн төрөлд шалгарсан шилдэг багууд

Тэргүүн байрт TRIPLE X баг, АШУҮИС-ийн АУС

Чинзоригийн Тэлмүүн – 318-р хэсэг

Даваасамбуугийн Зөвлхам – 319-р хэсэг

Буянтогтохын Азжаргал – 318-р хэсэг

Дэд байрт A421 баг, АШУҮИС-ийн АУС

Мөнхжаргалын Төгсцогт – 421-р хэсэг

Арцанхүүгийн Их-Үйлс – 421-р хэсэг

Даваацогтын Түмэн – 421-р хэсэг

Гутгаар байрт ZENITH баг, АШУҮИС-ийн АУС

Пүрэвдоржийн Баасандэлгэр – 418-р хэсэг

Хишигбаатарын Ариунхишиг – 409-р хэсэг

Батбаярын Лхам-Орлом – 418-р хэсэг

Тусгай байрт SKY баг, АШУҮИС-ийн АУС

Нямдаваагийн Батцэцэг –317-р хэсэг

Баярт-Одын Энэрэл –317-р хэсэг

Пүрэвдоржийн Цэнгэл –321-р хэсэг

Иммунологийн Улсын VIII олимпиадад амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан оюутнууд болон нийт оролцогч оюутнууд, баг хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье.

Илүү өргөн оролцоо, шинэ мэдлэг, шинэ амжилтаар дүүрэн Иммунологийн Улсын IX олимпиадаар дахин уулзацгаая!

Зохион байгуулагч

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим

МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Биологийн тэнхим

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, Микробиологийн тэнхим

Монголын Дархлаа, Бичил амь судлалын нийгэмлэг

← Бүх мэдээ