Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Battsetseg D

ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, эрх зүйн мэдлэг олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн өдөрлөгийг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газраас оюутан залууст Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдлэх, эх орноо хайрлан хамгаалах, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын ач холбогдлыг таниулах, эх хэл, үндэсний түүх, соёлоороо бахархах, өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх, эрх зүйн мэдлэг олгох агуулгын хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь оюутан залуусын эх оронч үзэл, үндэсний ухамсар, эх орноо хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломж олгосон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

← Бүх мэдээ