Хөгжөөн дэмжигчдийн спортын улсын аварга шалгаруулах VIII тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 04–06-ны өдрүүдэд AIC STEPPE ARENA-д амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “АШУҮИС” баг амжилттай оролцож, TEAM POM төрөлд II байр эзлэн, мөнгөн медаль хүртлээ.
Энэхүү амжилт нь багийн хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, уйгагүй бэлтгэл сургуулилт, тамирчдын ур чадвар, хичээл зүтгэлийн үр дүн юм.
Амжилт гаргасан багийн тамирчид, дасгалжуулагч Ч.Мөнхбат болон нийт хамт олонд халуун баяр хүргэж, спортын их амжилт, дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!


