МУ-ын Ардын багш, УЗУ-ы доктор, профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит магистрант, докторант, залуу судлаачдад зориулсан “АЛХАМ УРАГШ–2026” эрдэм шинжилгээний бага хурал 13 дахь удаагаа 2026 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдана.
Тус хурал нь магистрант, докторант болон залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, мэдлэг, туршлага солилцох, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Эрхэм судлаач, багш, магистрант, докторант та бүхнийг эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Хурлын дэлгэрэнгүй мэдээлэл болон бүтээлд тавигдах шаардлагыг хавсаргасан удирдамжаас үзнэ үү.

