Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн, багш, ажилтнууд болон салбарын төлөөлөл Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнагдлаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ахмад ажилтан Пүрэвийн ЭРДЭНЭЧИМЭГ,
Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш, АУ-ы доктор, дэд профессор Гомбожавын ЭНХЖАРГАЛ,
АЛТАНГАДАС ОДОНГООР:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Анагаах ухааны магистр Бадрахын АЛТАНЗАГАС,
Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, дэд профессор Сайннямбуугийн МЯГМАРЧУЛУУН,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Даваанямын МӨНХ-УЧРАЛ,
Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш, түүхийн ухааны магистр Алтанхуягийн ГАН-ЭРДЭНЭ
нар тус тус шагнагдлаа.
Та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!







