Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Денкфарм компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас нийгмийн хариуцлагын хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сурлагын амжилт, ёс зүй, идэвх санаачилгаар манлайлсан шилдэг оюутанд олгодог “Denk Pharma Student Scholarship” тэтгэлгийн 2026 оны эздийг шалгарууллаа.
2026 оны тэтгэлгийн эзэд:
1. Ганбатын Өнөрцэцэг – Анагаах ухааны сургууль, 6-р дамжаа
2. Алтанхуягийн Уянгамаа – Анагаах ухааны сургууль, 5-р дамжаа
3. Эрдэнэчимэгийн Баялагмаа – Нүүр ам судлалын сургууль, 6-р дамжаа
4. Ганбаатарын Марал-Эрдэнэ – Нүүр ам судлалын сургууль, 6-р дамжаа
5. Бауыржаны Тилекберген – Монгол анагаах ухааны олон улсын сургууль, 6-р дамжаа
Энэхүү ёслолд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан, ХБНГУ-ын Денкфармын Европ, Ази бүсийн эмийн чанар аюулгүй байдал, бүртгэл хариуцсан дарга Anna Schick, Denk Pharma Student Scholarship хөтөлбөрийг санаачлагч, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Г.Энх-Амгалан нарын албаны төлөөлөл оролцож, 2026 оны 11-р сарын 11-ний өдөр тэтгэлгийг оюутнуудад гардууллаа.
Денкфарм компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын анагаахын чиглэлийн оюутнуудыг дэмжих “Denk Pharma Student Scholarship” тэтгэлэгт хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн. Тус компани 2026 оны байдлаар “Denk Pharma Student Scholarship” тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан нийт 60 гаруй оюутанд тэтгэлэг олгож, ирээдүйн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн сурч хөгжих хүсэл эрмэлзэл, мэргэжлийн өсөлт хөгжилд бодитой дэмжлэг үзүүлээд байна.









