Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

“ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т ХҮСЭЛТ АВЧ БАЙНА

Battsetseg D

“ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т ХҮСЭЛТ АВЧ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, цэргийн болон хууль сахиулах байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр”-ийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хүний их эмч болон сувилахуйн (бакалавр) мэргэжлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнууд хамрагдах боломжтой.

Хөтөлбөрийн онцлог, давуу тал:

Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад дараах боломж, давуу талууд бүрдэнэ.

1.Суралцах хугацааны нийт сургалтын төлбөрийг Батлан хамгаалах яамнаас бүрэн санхүүжүүлнэ

2.Суралцаж төгссөний дараа ажлын байраар хангагдах

3.Хүний их эмчийн анги 4 дүгээр дамжаанаас, сувилагчийн анги 3 дугаар дамжаанаас эхлэн цол олгож, цалин хөлс, цэргийн хувцас болон бусад төрлийн хангалт хийгдэх боломжтой.

Бүрдүүлэх материал

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ.

1.Төрийн албан хаагчийн анкет (Маягт 1)

2.Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia лавлагаа)

3.Хувь хүний намтар. Өөрийн болон эцэг, эх, өвөө, эмээгийн намтрыг бичих

4.Элсэлтийн шалгалтын онооны батламж

5.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан, байгаа эсэх лавлагаа (E-Mongolia)

7.Цээж зураг (3×4 см хэмжээтэй 2 хувь)

Бүртгүүлэхдээ дээрх материалыг бүрэн бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хүсэлт хүлээн авах: АШУҮИС-ийн төв кампус, номын сангийн 4 давхар Багш, оюутны хөгжлийн газар, 404 тоотод 2026 оны 11 дүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл.

← Бүх мэдээ
“ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-Т ХҮСЭЛТ АВЧ БАЙНА — АШУҮИС