Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС, АУС, ХБЭС-ЫН ТЭНХИМ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭМНЭЛЗҮЙН БАГШ СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Battsetseg D

АШУҮИС, АУС, ХБЭС-ЫН ТЭНХИМ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭМНЭЛЗҮЙН БАГШ СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр АШУҮИС-ийн АУС-ийн ХБЭС-ын тэнхимээс төгсөлтийн дараах сургалтанд хамтран оролцдог эмнэлгүүдийн эмнэлзүйн сургагч багш нарт зориулсан нийт 30 гаруй оролцогчийг хамарсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалт нь төрөлжсөн мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх төгсөлтийн дараах сургалтын зохион байгуулалт, багшийн үүрэг, сургалтын чанарыг сайжруулах асуудалд чиглэв.

Сургалтаар АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн бодлого, дүрэм журам, бүтэж зохион байгуулалт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сургагч багш нарын ёс зүй, багшид тавигдах шаардлага, суралцагчийн үнэлгээний аргууд, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг, Төв эмнэлэг болон Интермед IUHW эмнэлгийн 2025–2026 оны сургалтын тайлан, суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа өнөөгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, 2026–2027 оны сургалтын төлөвлөгөөг хэлэлцэв.

Мөн тус сургалтаар шинээр боловсруулан элсэлт эхлүүлсэн 5 мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, хэрэгжилтийн үнэлгээ, одоо тулгамдаж буй асуудал шийдлийг хэлэлцсэн үр дүнтэй сургалт боллоо.

← Бүх мэдээ
АШУҮИС, АУС, ХБЭС-ЫН ТЭНХИМ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭМНЭЛЗҮЙН БАГШ СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ — АШУҮИС