Их эзэн богд Чингис хааныг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн хүндэтгэж, энэхүү өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
Эзэн Чингис хааны аугаа түүх, өв соёл, төрт ёсны уламжлал, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж, Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд омогшил, бахархал, эв нэгдлийг бадраасан эрхэм энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

