Жил бүрийн арваннэгдүгээр сарын 8-ны өдрийг 1895 онд Германы Вюрцбургийн их сургуулийн физикийн профессор Вильгельм Конрад Рентген рентген туяаг нээсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэн Дэлхийн радиологийн өдөр болгон тэмдэглэдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Радиологийн тэнхим, Монгол–Японы эмнэлгийн Радиологийн тасаг, МУАУТЭ-ийн Дүрс оношилгооны тасаг болон Монгол–Японы эмнэлгийн Үйлчлүүлэгчийг дэмжих алба хамтран эмнэлгийн үйлчлүүлэгчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан мэдээлэл, танин мэдэхүйн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд дүрс оношилгооны шинжилгээний төрөл, аргачлал, соронзон резонансын томографийн (MRI) шинжилгээний зорилго, ач холбогдол, аюулгүй байдал, рентген болон компьютер томографийн (CT) шинжилгээний үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өрнүүлэв.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!





