Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

“НУГАСНЫ ГЭМТЭЛ БОЛОН АМПУТАЦИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт 3 өдрийн 2 кредиттэй сургалт зохион байгуулагдана

Battsetseg D

“НУГАСНЫ ГЭМТЭЛ БОЛОН АМПУТАЦИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт 3 өдрийн 2 кредиттэй сургалт зохион байгуулагдана

🇺🇸 АНУ-ын Майо клиник (Mayo Clinic)-ийн сэргээн засах анагаах ухаан, урологийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчдаас бүрдсэн мэргэжлийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж, сургалт зохион байгуулна.

📅 Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 16–18

📍 Байршил: АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн эмнэлзүйн ур чадварын төв болон Монгол-Япон эмнэлэг

📚 Сургалтын агуулга:

🔹 Нугасны гэмтлийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ

🔹 Ампутацийн дараах сэргээн засах эмчилгээ

🔹 Хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн арга барил

🔹 Мэдрэлийн гаралтай давсагны үйл ажиллагааны алдагдлын (Neurogenic bladder) оношилгоо, эмчилгээ

🔹 Уродинамик шинжилгээний зарчим, тоног төхөөрөмжийн хэрэглээ, практик дадлага

🔹 Олон мэргэжлийн багийн хамтын ажиллагаа, олон улсын дэвшилтэт туршлага

💡 Сургалтын онцлог:

Онолын лекц болон практик дадлагыг хослуулсан бөгөөд олон улсын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцаж, эмнэлзүйн мэдлэг, практик ур чадвараа дээшлүүлэх боломжтой.

👩‍⚕️👨‍⚕️ Хамрагдах мэргэжилтнүүд:

Сэргээн засахын эмч

Урологийн эмч

Сувилагч

Хөдөлгөөн засалч

Хөдөлмөр засалч

Холбогдох чиглэлийн бусад эмнэлгийн мэргэжилтнүүд

🌍 Сэргээн засах анагаах ухааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, олон улсын туршлагаас суралцах, мэргэжил хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх энэхүү сургалтад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна!

📌 Сургалтыг удирдан явуулах мэргэжлийн багийн танилцуулгыг доорх постероос харна уу.

Сургалтын хөтөлбөртэй танилцах болон сургалтад бүртгүүлэх постер дээрх QR кодыг уншуулна уу.

← Бүх мэдээ
“НУГАСНЫ ГЭМТЭЛ БОЛОН АМПУТАЦИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт 3 өдрийн 2 кредиттэй сургалт зохион байгуулагдана — АШУҮИС