Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Battsetseg D

АШУҮИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Та бүхэн дараах ангиллаар тэтгэлэг авах боломжтой. Үүнд:

Сурлагын амжилтаар: Өмнөх улирлын голч дүн 3.4 болон түүнээс дээш байх

Нийгмийн идэвх, урлаг, спорт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр: Өмнөх улирлын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх ба нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хийсэн ажил, судалгааны бүтээл, урлаг спортын амжилт гаргасан байх

Нийгмийн халамж чиглэлээр: Өмнөх улирлын голч дүн 3.0-аас дээш байх шаардлагатай, мөн 500 үгэнд багтаан яагаад тэтгэлэг шаардлагатай талаар болон тэтгэлэг авснаар гарах үр өгөөжийн тухай эсээ ирүүлэх

АШУҮИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох шалгаруулалтад нэр дэвших суралцагчид дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

Элсэлтийн шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн үндсэн оюутан байх

Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх

АШУҮИС-д 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан байх

АШУҮИС-ийн дүрэм, журам, ёс зүйн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл, сануулга аваагүй байх

Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх

Хугацаа:

Хүсэлтийг 2026 оны 11 сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл дараах холбоосоор хүлээн авна.

Хүсэлт хүлээн авах холбоос:

https://forms.gle/sgmjTT7fRRq9L9cK9

← Бүх мэдээ
АШУҮИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ зарлагдлаа — АШУҮИС