Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын оюутнуудын эрхийг хамгаалах сар”-ыг тохиолдуулан “Боловсролын үнэ цэн” сэдэвт уран илтгэлийн тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн нь оюутан, сурагчдын илтгэх ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ боловсролын үнэ цэн, мэргэжлийн бахархал, нийгэмд оруулах хувь нэмрийн талаарх үзэл бодлоо олон нийтэд хүргэх боломжийг олгох юм.
ХАМРАХ ХҮРЭЭ:
АШУҮИС-ийн нийт оюутан, залуус болон АШУҮИС-ийн харьяа ахлах сургуулийн сурагчид.
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
Тэргүүн байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23:59 цаг хүртэл.
ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Тэмцээн хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд оролцогчид цахим холбоосоор нэвтэрч, өөрийн товч мэдээлэл болон илтгэлээ илгээснээр бүртгэл баталгаажна.
Бүртгүүлэх холбоос:
Боловсролын үнэ цэнийг өөрийн үзэл бодол, мэдлэг, туршлагаар илэрхийлж, илтгэх ур чадвараа сорих хүсэлтэй оюутан, сурагч та бүхнийг энэхүү тэмцээнд идэвхтэй оролцохыг урьж байна.
ӨӨРИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭЖ, БОЛОВСРОЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ХАМТДАА ТОДОРХОЙЛЪЁ!


