Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

“ЭЛЕКТРОН ТАМХИНААС ТАТГАЛЗАЖ, ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” ХАКАТОН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Battsetseg D

“ЭЛЕКТРОН ТАМХИНААС ТАТГАЛЗАЖ, ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” ХАКАТОН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим, Австралийн засгийн газрын санхүүжилтээр зориг сангийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн No vape чамайг сорсоор төслийн багтай хамтран зохион байгуулж буй “Электрон тамхинаас татгалзаж, Эрүүл ирээдүйг бүтээцгээе” Хакатон уралдаанд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн НЭМ судлалч I-V дамжаа, МУБИС-ийн эрүүл мэндийн багш III дамжааны 45 оюутан 9 баг болон оролцлоо.

Энэхүү хакатон нь электрон тамхины хор уршгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр залууст таниулах, электрон тамхины далд сурталчилгааны эсрэг дижитал шийдэл, олон нийтэд түшиглэсэн ухуулга, нөлөөллийн аян, үйл ажиллагааны төслийн санал боловсруулж практикт шийдэл болгон нэвтрүүлэх зорилготой юмаа.

← Бүх мэдээ
“ЭЛЕКТРОН ТАМХИНААС ТАТГАЛЗАЖ, ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЦГЭЭЕ” ХАКАТОН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА — АШУҮИС