АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Европын холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй ERASMUS+ Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх “NUTRIHubs4NCDs” төслийн багийн хоёр дах уулзалт 2026 оны 10-р сарын 12-ны өдөр Итали улсын Ром хотноо зохион байгуулагдаж НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Лувсанлхүндэв оролцож төслийн явцын тайланг хэлэлцүүллээ.
Уг уулзалтаар төслийн төлөвлөгөөнд тусгагдсан “NUTRIHub” шим тэжээлийн үнэлгээний сургалтын төв байгуулах, худалдан авах тоног төхөөрөмжийн тендерийн явц, мэргэжлийн багш нарын чадавхжуулах сургалтын агуулга, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт, шинээр боловсруулах сургалтын төлөвлөгөө, хугацааг тус тус хэлэлцэн тодорхойллоо.
“NUTRIHubs4NCDs” төсөл нь Грек, Итали, Турк, Монгол, Бутан зэрэг 5 улсын 10 их сургууль болон төрийн бус байгууллагууд хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжих олон улсын хамтын ажиллагааны төсөл юм.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх албан ёсны хуудас, вэбсайтаас авах боломжтой.
https://www.instagram.com/nutrihubs4ncds
https://www.facebook.com/profile.php?id=61586066831850
https://www.linkedin.com/company/nutrihubs4ncds



