АШУҮИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ багш нарт зориулсан “Дээд боловсролын шинэ хандлага, багшийн үүрэг, ёс зүй’, ‘Анагаах ухааны боловсрол судлал ба сургалтын хөтөлбөр, үнэлгээ”, “Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй”, “Дээд боловсролын дижитал шилжилт ба хиймэл оюун”, “Андрагоги: Суралцахуй ба заахуй” агуулгын хүрээнд зохион байгуулагдах нийт 10 багц цагийн агуулга бүхий 5 модуль сургалт эхэллээ. Тус сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2027 оны 2 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.
Энэ хичээлийн жилд АШУҮИС-д шинээр ажилд орсон багшийн нарын 20 хувь нь докторын зэрэгтэй багш, эмч нар байна.
АШУҮИС-ийн багш нартаа сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн ажилд нь өндөр амжилт хүсье.










