Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

ОКУЛОПЛАСТИК FELLOWSHIP ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Battsetseg D

ОКУЛОПЛАСТИК FELLOWSHIP ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Австралийн Засгийн газрын “ТББ-уудтай хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн дэмжлэгтэйгээр Sight for All ТББ, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран хэрэгжүүлж буй Окулопластик Fellowship хөтөлбөрийн нээлт 2026 оны 10 дугаар сарын 21 өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан болон бусад төлөөлөл оролцож, түнш байгууллагууд болон эмнэлгийн мэргэжилтнүүд хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Нүд нөхөн сэргээх, зовхины мэс заслын (окулопластик) чиглэлээр ахисан түвшний сургалт, мэргэжил дээшлүүлэх энэхүү хөтөлбөр нь нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлж, Монгол Улсын нүдний эрүүл мэндийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Энэхүү санаачилга нь Австрали, Монгол хоёр улсын эрүүл мэнд, боловсролын салбарын урт хугацааны хамтын ажиллагааг улам бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд дэмжин ажилласан Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.

← Бүх мэдээ
ОКУЛОПЛАСТИК FELLOWSHIP ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО — АШУҮИС