Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудын авьяас чадвар, спортын ур дүй, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, оюутнуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Элсэгчдийн урлаг, спортын бага наадам-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Багш, оюутан хөгжлийн газрын дарга, НУ-ны доктор, дэд профессор С.Хандмаа, АШУҮИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Мөнхсүлд, Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ижилмөрөн нар оролцож, тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардууллаа.
УРЛАГ, СПОРТЫН НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
Тэргүүн байр: Сувилахуйн сургууль
Дэд байр: I поток
Гутгаар байр: II поток
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ ТУС БҮРИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧИД
Сагсан бөмбөг
Шилдэг эрэгтэй тоглогч: VI потокийн Б.Батмэнд
Шилдэг эмэгтэй тоглогч: Сувилахуйн сургуулийн Г.Уранчимэг
Волейбол
Шилдэг эрэгтэй тоглогч: I потокийн Г.Шижирбодь
Шилдэг эмэгтэй тоглогч: III потокийн Б.Есүй
“Элсэгчдийн урлаг, спортын бага наадам-2026” нь оюутнууд өөрсдийн авьяас чадвараа нээн хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хамт олны уур амьсгал, эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Наадамд амжилттай оролцож, авьяас чадвар, ур чадвараа сорьсон АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе!
































