Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгээс зохион байгуулах “Хэрэглээний био-анагаах ухаан” ээлжит сургалтад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан та бүхнийг урьж байна.
Сургалтын зорилго нь Био-Анагаахын хүрээлэнгийн үйл ажиллагааг сурталчлах, багш, судлаач, оюутнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний төсөл болон төгсөлтийн судалгааны ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дотоодын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Сургалтын мэдээлэл
Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 2–6
Цаг: 08:30–17:30
Хаана: АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн
Хамрах хүрээ: Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, багш, судлаач, оюутнууд
Судалгааны мэдлэгээ гүнзгийрүүлж, практик ур чадвараа хөгжүүлэн, шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүү алдаарай!
Та бүхнийг “Хэрэглээний био-анагаах ухаан” сургалтад идэвхтэй оролцохыг урьж байна.
Сургалтанд бүртгүүлэх цахим холбоос:
Сургалтын хэлбэр, арга зүй: Танхимын интерактив лекц, лабораторийн дадлага ажлыг гардан хийнэ.

