Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дусал цус – Дүүрэн амьдрал” 2026 аян 2026 оны 10 дугаар сарын 22, 23, 26, 27, 28, 29 -ний өдрүүдэд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр зохион байгуулагдах тул эрдэмтэн багш, оюутан залуус, ажилтан ажиллагсад та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Аяны хуваарь:
1. 10-р сарын 22, 23 — Био-Анагаах сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль (спорт заал, оюутны соёлын төв)
2. 10-р сарын 26, 27 — Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль
3. 10-р сарын 28 — Эм зүйн сургууль, Сувилахуйн сургууль (спорт заал)
4. 10-р сарын 29 — Нүүр ам судлалын сургууль
ЗӨВЛӨМЖ:
ЦУСАА ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС :
· Эм, тариа 10-14 хоног хэрэглээгүй байх
· Сарын тэмдэг ирсэн тохиолдолд татгалзах
· 6 цагаас дээш унтаж амрах
· Согтууруулах ундааг сүүлийн 3 хоногийн дотор хэрэглээгүй байх
· Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлагатай
ЦУСАА ӨГСНИЙ ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС :
· Гарын боолтыг 3-4 цагийн дараа авах
· Удаан хугацаагаар зогсохгүй байх
· 15 минутаас багагүй хугацаанд амарч, хөнгөн зууш идэх
· 2 хоног шингэн зүйл их уух
· Ууланд авирах, биеийн хүчний дасгал хийхгүй байх
· Төмрөөр баялаг хоол, хүнс хэрэглэх
· 2-4 цагийн дотор тамхи татахгүй байх
Зохион байгуулагч:
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль,
Цус сэлбэлт судлалын үндэсний төв,
MNUMS Red Cross Club
ТАНЫ БЭЛЭГЛЭСЭН ЦУС 3 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ БОЛНО.

