Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, Эрдмийн зөвлөлийн хуралдааны тогтоол, Ректорын 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/223 дугаар тушаалаар Монгол Улсын Боловсрол, Эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эрдэм судлалын бүтээл туурвих их үйлсээрээ манлайлсан эрдэмтэн багш, эмч, судлаач нарт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүндэт доктор, Хүндэт профессор, Профессор, Дэд профессор, Клиникийн профессор цолыг хүртээхээр шийдвэрлэлээ.
Эрдмийн их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн салбарын хөгжил, шинэ үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх үйл хэрэгт манлайлан ажиллаж буй эрдэмтэн багш, эмч, судлаач нартаа эрдмийн өндөр цол хүртсэнд нь халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлал, сургалт, эмнэлзүйн үйл ажиллагаанд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!





















