Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

“АЛТАН НАМАР” ӨДӨРЛӨГ ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Battsetseg D

“АЛТАН НАМАР” ӨДӨРЛӨГ ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын тэнхимээс нийт эрдэмтэн, судлаач, багш, ажилтан, албан хаагч, оюутнуудын хоол, шим тэжээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл хүнсний сонголт хийх чадварыг сайжруулах, дотоодын шинэ ургацын хүнсний түүхий эдээр бэлтгэсэн төрөлжсөн, эслэгээр баялаг хүнсний хэрэглээг дэмжих зорилгоор “АЛТАН НАМАР” өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн хүрээнд:

Хоол, шим тэжээлийн боловсрол олгох зөвлөгөө

Хоол, шим тэжээлийн ач холбогдлыг таниулах хөгжөөнт тоглоом

Эрүүл хоол, бэлэн бүтээгдэхүүний амталгаа, худалдаа

“Хүрэн зүрх” үндэсний хөтөлбөр, VIDAN ХХК, Natures Plus Mongolia, Yoplait брэндийн танилцуулга, бүтээгдэхүүний амталгаа, худалдаа тус тус зохион байгуулагдана.

📍 Хаана: АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн төв

📅 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 21

⏰ Цаг: 11:00–17:00

📞 Холбоо барих: НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхим — 85055155

Эрүүл хүнсний зөв сонголт — эрүүл амьдралын эхлэл.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!

← Бүх мэдээ
“АЛТАН НАМАР” ӨДӨРЛӨГ ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА — АШУҮИС